Хэлтсийн танилцуулга
Тус хэлтэс нь 1962 онд Аймгийн АДХГЗахиргааны төлөвлөгөө, санхүүгийн хэлтэс, хөдөлмөр цалин хөлсний мэргэжилтэн ажиллуулснаар хэлтсийн түүх эхэлсэн.
1964 оны 10 сарын 1-нээс МҮЭЗ-ийн дэргэд Нийгмийн даатгалын байцаагч ажиллуулж, 1966 оноос Аймгийн хөдөлмөрийн товчоо, 1991 оноос нийгэм хангамжийн хэлтэс, Аймгийн засаг даргын 1994 оны 11 сарын 05-ны өдрийн 185 äугаар захирамжаар Нийгмийн даатгалын хэлтэс болон зохион байгуулагдсан.
Нийгмийн даатгалын хэлтэс нь НДЕГ-ын даргын 2012 оны А/391 тоот тушаалын дагуу хариуцсан ажлын чиглэлээр Санхүү бүртгэл орлого бүрдүүлэлт хяналтын алба, үйлчилгээний алба, эрүүл мэндийн даатгалын алба гэсэн 3 албатайгаар 22 суманд тус бүр 1 байцаагч, Тосонцэнгэл суманд 3 байцаагч, 3 гэрээт ажилтан, хэлтэст 23 байцаагч ажилтан нийт 52 орон тоогоор үйл ажиллагаагаа явуулж байна.
Боловсролын түвшинг авч үзвэл 95,2% буюу 40 ажилтан дээд, 4,8% буюу 2 ажилтан дунд боловсролтой байна. Хүйсийн харьцаа 66% эмэгтэй, 34% эрэгтэй.
Боловсон хүчний судалгаа: 15-аас дээш 10, 11-15 жил 5, 6-10 жил 13, 5 хүртэл жил ажилласан 22 байцаагч байгаагаас 11 нь 20-30, 16 нь 31-40, 15 нь 41-50, 8 нь 51-ээс дээш насны ажилчид байна.