2018 он “ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭГ ХӨГЖҮҮЛЭХ ЖИЛ”      

    • Асуулт : Нийгмийн даатгалын талаар
    • Хариулт : Ирээдүйд учирч болох гэнэтийн эрсдлээс хамгаалах
ХАНДАЛТ
Өнөөдөр |86
Энэ 7 хоногт |369
Энэ сард |770
Энэ жил |14216
2018 онд |10445

      2018-01-03   10:30:14   872   0
  2018 оны Эрүүл мэндийн даатгалын шимтгэл 28800 боллоо
Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар баталсан “Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн 2018 оны хэмжээг тогтоох тухай” тогтоолын дагуу иргэдийг эрүүл мэндийн даатгалд даатгуулахад дараах зүйлийг хэрэгжүүлж ажиллахыг мэдэгдэж байна. Үүнд:
1. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 19 дугаар зүйлийн 19.3, 19.4 дэх заалтын дагуу эрүүл мэндийн даатгалын шимтгэл, алдангийг цуглуулах, төвлөрүүлэх үйл ажиллагааг нийгмийн даатгалын байгууллага хариуцна.
2. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 6.1.1-д заасан ажилтны сард төлөх эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хэмжээг түүний сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 4 хувь, үүнээс ажил олгогч 2 хувь, ажилтан 2 хувь байхаар төлүүлнэ.
3. Эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ өөрөө хариуцан төлөх малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч, ажилгүй хөдөлмөр эрхлээгүй иргэдийн эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг 2018 оноос бууруулан, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ (240 000 төг)-нээс 1 хувиар тооцон, сарын 2 400 төгрөг, жилийн 28 800 төгрөгөөр хагас болон бүтэн жилээр төлүүлнэ.
4. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.3-д заасны дагуу 0-18 насны (18 нас 11 сар 29 хоног) хүүхдийн эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг буюу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ (240 000 төг)-нээс 1 хувиар жилийн 28 800 төгрөгөөр тооцон сургуульд сурч байгаа эсэхээс үл хамааран улсын төсвөөс хариуцан 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн оршин суугаа харьяаллын дагуу 03 даатгуулагчийн төрлөөр МТТ нь ногдуулалтыг нэгдсэн байдлаар хийнэ. Шинээр төрсөн хүүхдүүдэд эрүүл мэндийн даатгалын гэрчилгээг олгохгүй, эрүүл мэндийн даатгалын орлогын програмд бүртгэхгүй бөгөөд даатгалын гэрээ бүхий эрүүл мэндийн байгууллагууд нь төрсний гэрчилгээг үндэслэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлнэ.
5. Нийгмийн даатгалын сайн дурын үндсэн дээр даатгуулж байгаа иргэдийн нийгмийн даатгалд даатгуулсан орлогын хэмжээнээс үл хамааран сарын 2 400 төгрөг, жилийн 28 800 төгрөгөөр тооцон, шимтгэлийг хагас болон бүтэн жилээр төлүүлнэ.
6. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.3-д заасны дагуу их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн оюутан суралцагчийн шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ (240 000 төг)-нээс 1 хувиар тооцон сарын 2 400 төгрөг, жилийн 28 800 төгрөгөөр сургуулийн захиргаа нь аймаг, дүүргийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст хагас болон бүтэн жилээр төлүүлнэ. Зайлшгүй шаардлагаар эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ төлөхөөр ирсэн оюутан суралцагчийг оршин суугаа харьяаллын нийгмийн даатгалын хэлтэс шимтгэлийг нь төлүүлж, гэрчилгээг нь баталгаажуулан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг авах нөхцлөөр хангана.
- Их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн нэгдүгээр ангид элсэн суралцаж байгаа 18 нас (18 нас 11 сар 29 хоног)-ны оюутан, суралцагчийн шимтгэлийг төрөөс хариуцан төлнө.
- 19 наснаас дээш оюутан, суралцагчийн шимтгэлийг Засгийн газрын тогтоолд заасан хэмжээгээр, төгсөх ангийн оюутан, суралцагчийн шимтгэлийг нь төгсөх сар хүртэл сарын 2 400 төгрөгөөр тооцон төлүүлнэ. Хэрвээ жилийн чөлөө авсан оюутан, суралцагчийг тухайн хугацаанд хамаарах даатгуулагчийн төрлөөр шимтгэлийг төлүүлж, ногдуулалт хийнэ.
7. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 6.1.7-д заасан нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэдийн 2018 оны шинэчилсэн жагсаалтыг Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газраас авч ногдуулалтыг нэгдсэн байдлаар МТТ нь оршин суугаа харьяаллын дагуу хийнэ.
8. Малчдын эрүүл мэндийн даатгалд хамруулах ажлыг Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 8.2.2, 8.3.2-т зааснаар багийн Засаг дарга нартай хамтран ажиллах гэрээнд заасан хугацаагаар төлүүлнэ.
9. Бүгд Найрамдах Монгол Ард Улс /хуучин нэрээр/, Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Улс /хуучин нэр/-ын хооронд байгуулсан нийгэм хангамжийн салбарт хамтран ажиллах хэлэлцээрийн 2-т заасны дагуу Монгол улсад байнга оршин суугаа хувиараа хөдөлмөр эрхэлдэг, тодорхой ажил хөдөлмөр эрхэлдэггүй ОХУ-ын иргэн өөрөө хүсвэл сарын 2 400 төгрөг, жилийн 28 800 төгрөгийн шимтгэл төлж, эрүүл мэндийн даатгалд хамрагдаж болно.Мөн 18 хүртэлх насны хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдээ 2 нас /ихэр бол 3 нас/ хүртэл нь асарч байгаа эх, эцэг зэрэг ОХУ-ын иргэний тус улсад амьдрах хугацааны эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төр хариуцан төлнө.
10. Гадаадад амьдарч, сурч, ажиллаж байгаад түр болон бүрмөсөн ирсэн иргэдийн гадаад паспортыг нь үндэслэн Монгол улсад ирсэн өдрөөс нь хойшхи хугацаанд ногдох эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нь Засгийн газрын тухайн үеийн тогтоосон хэмжээгээр даатгуулагчийн төрлөөс хамааруулан төлүүлнэ.
11. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 6.1.1-д зааснаас бусад жирэмсэн эхчүүдийн хүүхдээ төрүүлэх хүртэлх хугацааны эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг сарын 2 400 төгрөгөөр тооцон төлүүлэх ба хүүхдээ төрүүлснээс хойшхи хугацаа /хүүхдээ 2 нас, ихэр бол 3 нас хүртэл/-ны шимтгэлийг нь төрөөс хариуцна.
12. Бүтэн жилийн шимтгэлээ өөрөө төлсөн даатгуулагч тухайн жилдээ аж ахуйн нэгж, байгууллагын ажилтан, шимтгэлийг нь төр хариуцах зэрэг даатгуулагчийн өөр төрөлд шилжих тохиолдолд тухайн даатгуулагчийн илүү төлсөн шимтгэлийг Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 7.1.10-т зааснаар эргүүлэн олгоно. Харин хуанлийн явцад аж ахуйн нэгж, байгууллагын ажилтан, шимтгэлийг нь төр хариуцах зэрэг даатгуулагчийн өөр төрөлд шилжих иргэний эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нь сараар тооцон төлүүлнэ.
13. Эрүүл мэндийн даатгалын орлогын програм хангамжид холбогдох өөрчлөлт хийгдэж байгаа тул нэмэлт өөрчлөлт хийгдэх хүртэлх хугацаанд даатгуулагчийн эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлсөн баримтыг үндэслэн гэрчилгээг нь баталгаажуулж, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх нөхцлөөр хангаж ажиллана уу.
14. Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан ажилтан болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төрөөс хариуцах иргэдийн эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн ногдуулалтыг МТТ-өөс нэгдсэн байдлаар хийх хүртэл хугацаанд ЭМД3 програм хангамж дээр даатгуулагчийн мэдээлэл харагдахгүй байгаа тул эрүүл мэндийн даатгалын гэрчилгээг үндэслэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг чирэгдэлгүй үзүүлэх талаар даатгалын гэрээ бүхий эрүүл мэндийн байгууллагууддаа чиглэл өгнө үү.

Жич: Засгийн газрын “Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн 2018 оны хэмжээг тогтоох тухай” тогтоолыг албажиж ирэхээр хүргүүлэх болно.


ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
СЭДЭВ : Үйл ажиллагааны мэдээ

ТАНЫ ТУСЛАХ
ШАЛГАХ МЭДЭЭЛЭЛ

МЭНДЧИЛГЭЭ

     Сайн байцгаана уу

     


ЗАВХАН АЙМГИЙН НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХЭЛТСИЙН ДАРГА Ш.МЯНГАНБАЯР      

ХЭТИЙН ЗОРИЛГО

     Манай байгууллага 2030 он гэхэд бүх нийтийн насан туршийн нийгмийн баталгааг хангахуйц чадамжтай, нийгмийн даатгалын цогц үйлчилгээ бүхий ДААТГАГЧ болно.

ЭРХЭМ ЗОРИЛГО

     Бид ДААТГУУЛАГЧИЙНХАА итгэл найдвар, сэтгэл ханамжаар үнэлэгдэх нийгмийн даатгалын үйлчилгээг хүргэнэ.

ЧАНАРЫН БОДЛОГО

     Нийгмийн даатгалын байгууллага нь өсөн дэвших эрмэлзэлтэй мэргэшсэн, чадварлаг, ёс зүйтэй хүний нөөцөд түшиглэн үйл ажиллагаа цаг үргэлжид сайжруулан, түншлэл хамтын ажиллагааг дэмжин, харилцан үр ашигтай хамтран ажиллаж, сайн засаглалыг хэрэгжүүлэн хэрэгцээ шаардлагад нийцсэн чанартай үйлчилгээг ДААТГУУЛАГЧДАД хүргэнэ.