2020 он “Нэг бүртгэл-Нэг хяналт”      

      2018-04-24   14:06:56   326   0
  НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын баталсан “Нийгмийн даатгалын хууль тогтоомж, үйл ажиллагааг сурталчлах” өдөрлөг зохион байгуулах тухай чиглэлийн дагуу “Нээлттэй хаалганы” Өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа. Тус чиглэлд тусгасны дагуу Завхан аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн бүх байцаагч ажилтан албан хаагчид оролцож, Завхан аймгийн Улиастай захын урд төв талбай болон Баруун бүсийн худалдааны төвд ажиллаж Нийгмийн даатгалын хууль тогтоомжийг сурталчлах, шинээр хэрэгжиж буй хууль тогтоомжийн талаар танилцуулах, нийгмийн даатгалын бүх төрлийн үйлчилгээ үзүүлж ажиллаа.
-Эрүүл мэндийн даатгалын хамралтыг сайжруулах,
-Нийгмийн даатгалын дэвтэрийн баталгаажуулалт хийх,
-Сайн дурын даатгалын гэрээ байгуулах, сунгах, шимтгэл төлөлт
-Тэтгэврийн тогтоолт, материал бүрдүүлэлт, зөвлөгөө өгөх,
-Тэтгэмжийн даатгалын материал бүрдүүлэлт,
-Даатуулагч нарын цусны даралт болон жин үзэх,
“Нийгмийн даатгал”-програмыг сурталчлах суулгаж өгөх болон бусад хэрэглэгчийн програмуудыг сурталчилах ажлыг зохион байгууллаа. Энэ өдөрлөгийн үеэр даатгуулагч иргэдэд үйлчилгээ үзүүлж, зөвлөгөө өгч ажилласан ба үүнээс Эрүүл мэндийн даатгалд 47 хүн хамруулж 1 152 000 төгрөгний орлогыг эрүүл мэндийн санд төвлөрүүлсэн, сайн дурын даатгалд 16 хүнд үйлчилгээ үзүүлж, шинээр 4 даатгуулагч шинээр бүртгүүлж 197600 төгрөгний орлогын бүрдүүлсэн, 72 даатгуулагчийн цусны даралтыг үзэж 73 хүнд эрүүл мэндийн анхан шатны зөвлөгөө өгч үйлчилгээ үзүүлсэн, хувиараа бизнес эрхлэгчид болон ажил хөдөлмөр эрхлээгүй иргэдээс 60 хүнээс нийгмийн даатгалын үйлчилгээ чанар хүртээмжийн талаар судлагаа явуулсан, худалдаа үйлчилгээ эрхлэгчид, тариачид ногоочид болон махны зах бөөний төвүүдээр явж шинэ хэрэгжиж буй хууль тогтоомжийн талаар мэдээлэл өгч сонирхсон асуултанд нь хариулт өгч ажиллаа.
Мөн тус өдөрлөгийн үеэр Төрийн банкнаас -8 ажилтан, Хаан банкнаас-2 ажилтан ажилласан ба газар дээр нь Нийгмийн даатгалын шимтгэл төлөлт, хураамжийн үйлчилгээг үзүүлж иргэд даатгуулагч нарт түргэн шуурхай үйлчилгээ үзүүлж ажиллаа. Өдөрлөгийн үеэр Улиастай захын узель болон “Шинэ Завхан” телевиз, Өөрийн хэлтсийн веб хуудас, Facebook хуудсаар дамжуулан зарлал мэдээлэл хүргэж ажиллаа.
СЭДЭВ : Үйл ажиллагааны мэдээ

ТАНЫ ТУСЛАХ
ХИЛИЙН ЧАНАДАД ОРШИН СУУГАА МОНГОЛ УЛСЫН ИРГЭДЭД ЗОРИУЛСАН ЦАХИМААР НИЙГМИЙН ДААТГАЛД САЙН ДУРЫН ТӨРӨЛД ДААТГУУЛАХ ҮЙЛЧИЛГЭЭ

Авилгын эсрэг хамтдаа нэгдье

МЭНДЧИЛГЭЭ

     Сайн байцгаана уу

     


ЗАВХАН АЙМГИЙН НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХЭЛТСИЙН ДАРГА Ш.МЯНГАНБАЯР      

ХЭТИЙН ЗОРИЛГО

     Манай байгууллага 2030 он гэхэд бүх нийтийн насан туршийн нийгмийн баталгааг хангахуйц чадамжтай, нийгмийн даатгалын цогц үйлчилгээ бүхий ДААТГАГЧ болно.

ЭРХЭМ ЗОРИЛГО

     Бид ДААТГУУЛАГЧИЙНХАА итгэл найдвар, сэтгэл ханамжаар үнэлэгдэх нийгмийн даатгалын үйлчилгээг хүргэнэ.

ЧАНАРЫН БОДЛОГО

     Нийгмийн даатгалын байгууллага нь өсөн дэвших эрмэлзэлтэй мэргэшсэн, чадварлаг, ёс зүйтэй хүний нөөцөд түшиглэн үйл ажиллагаа цаг үргэлжид сайжруулан, түншлэл хамтын ажиллагааг дэмжин, харилцан үр ашигтай хамтран ажиллаж, сайн засаглалыг хэрэгжүүлэн хэрэгцээ шаардлагад нийцсэн чанартай үйлчилгээг ДААТГУУЛАГЧДАД хүргэнэ.