2020 он “Нэг бүртгэл-Нэг хяналт”      

      2020-04-25   01:20:11   65   0
  Нийгмийн даатгалын бүх төрлийн мэдээллийг 7777-1289 утсаар лавлаарай
Нийгмийн даатгалын ерөнхий газрын дуудлагын төв нь иргэн, даатгуулагч, ажил олгогчдод нийгмийн даатгалын үйлчилгээний талаарх мэдээллийг үнэн зөв шуурхай хүргэх, нийгмийн даатгалын ач холбогдлыг таниулах, тэтгэвэр тэтгэмж, төлбөр авах эрхээ эдлэх, үйлчилгээ авахад нь дэмжлэг үзүүлэх, үйлчлүүлэгчдэд санал хүсэлтээ илэрхийлэх боломжийг бий болгох зэрэг харилцааг зохицуулах үүрэгтэйгээр ажиллаж байна.

Ажил олгогч, даатгуулагч та бүхэн Нийгмийн даатгалын ерөнхий газрын дуудлагын төвийн 7777-1289 утсаар холбогдож дараах үйлчилгээг авах боломжтой. Үүнд:

1. Автомат хариулагчаас хуулийн зөвлөгөө, мэдээлэл авах
2. Автомат хариулагчид мэдээлэл /асуулт/ үлдээх
3. Дуудлагын төвийн оператортой холбогдох

Тэтгэврийн даатгал
Тэтгэмжийн даатгал
Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгал
Ажилгүйдлийн даатгал
Сайн дурын даатгал
Нийгмийн даатгалын хувь хэмжээ, шимтгэл төлөх дансны дугаар
Нийгмийн даатгалын шимтгэлийн тайлан тооцоо
Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хугацааг тогтоох
Цахим үйлчилгээ
Шинэ үйлчилгээ
Дүүргүүдийн хаяг байршил, холбоо барих утас
Тэтгэвэр, тэтгэмж тооцоолох
Гомдол санал хүлээн авах, шийдвэрлэх гэх мэт мэдээлэл, зөвлөгөөг шуурхай авах боломжтой.
СЭДЭВ : Үйл ажиллагааны мэдээ

ТАНЫ ТУСЛАХ
ХИЛИЙН ЧАНАДАД ОРШИН СУУГАА МОНГОЛ УЛСЫН ИРГЭДЭД ЗОРИУЛСАН ЦАХИМААР НИЙГМИЙН ДААТГАЛД САЙН ДУРЫН ТӨРӨЛД ДААТГУУЛАХ ҮЙЛЧИЛГЭЭ

Авилгын эсрэг хамтдаа нэгдье

МЭНДЧИЛГЭЭ

     Сайн байцгаана уу

     


ЗАВХАН АЙМГИЙН НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХЭЛТСИЙН ДАРГА Ш.МЯНГАНБАЯР      

ХЭТИЙН ЗОРИЛГО

     Манай байгууллага 2030 он гэхэд бүх нийтийн насан туршийн нийгмийн баталгааг хангахуйц чадамжтай, нийгмийн даатгалын цогц үйлчилгээ бүхий ДААТГАГЧ болно.

ЭРХЭМ ЗОРИЛГО

     Бид ДААТГУУЛАГЧИЙНХАА итгэл найдвар, сэтгэл ханамжаар үнэлэгдэх нийгмийн даатгалын үйлчилгээг хүргэнэ.

ЧАНАРЫН БОДЛОГО

     Нийгмийн даатгалын байгууллага нь өсөн дэвших эрмэлзэлтэй мэргэшсэн, чадварлаг, ёс зүйтэй хүний нөөцөд түшиглэн үйл ажиллагаа цаг үргэлжид сайжруулан, түншлэл хамтын ажиллагааг дэмжин, харилцан үр ашигтай хамтран ажиллаж, сайн засаглалыг хэрэгжүүлэн хэрэгцээ шаардлагад нийцсэн чанартай үйлчилгээг ДААТГУУЛАГЧДАД хүргэнэ.