2020 он “Нэг бүртгэл-Нэг хяналт”      

    • Асуулт : Нийгмийн даатгалын талаар
    • Хариулт : Ирээдүйд учирч болох гэнэтийн эрсдлээс хамгаалах
ХАНДАЛТ
Өнөөдөр |56
Энэ 7 хоногт |799
Энэ сард |1376
Энэ жил |1376
2020 онд |25891

      2020-11-24   01:22:54   29   0
  Албан бус хөдөлмөр эрхлэгчдийн төлөөллийг нийгмийн даатгалын зөвлөх ажилтнаар бэлтгэж байна
Албан бус хөдөлмөр эрхлэгчдэд нийгмийн даатгалын талаарх мэдлэг олгох, мэдээллийг шуурхай хүргэх, хамралтыг нэмэгдүүлэх, зорилгоор “Нийгмийн даатгалын зөвлөх ажилтан бэлтгэх сургалт”-ыг 2020 оны 09 дүгээр сарын 16, 17-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Тус сургалтын онцлог нь албан бус хөдөлмөр эрхлэгчдийн төлөөллийг зөвлөх ажилтнаар бэлтгэж байгаад оршиж байгаа ба нийт 35 хүн хамрагдаж байна.

Сургалтаар нийгмийн даатгалын тогтолцоо, үйлчилгээний талаарх ойлголт, тэтгэвэр, тэтгэмж, ажилгүйдэл, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангуудаас олгох тэтгэвэр, тэтгэмж, төлбөр, зардлын тухай ойлголт, нийгмийн даатгалын хамралт, цахим үйлчилгээ, сайн дурын даатгалын асуудал зэрэг 8 багц сэдвийн хүрээнд мэдлэг олгож байгаа юм.

Зөвлөх ажилтан бэлтгэх сургалтыг үе шаттайгаар зохион байгуулах бөгөөд нийгмийн даатгалын байгууллага эдгээр ажилтнуудтай цаашид эргэх холбоотой хамтран ажиллана.
СЭДЭВ : Үйл ажиллагааны мэдээ

ТАНЫ ТУСЛАХ
ХИЛИЙН ЧАНАДАД ОРШИН СУУГАА МОНГОЛ УЛСЫН ИРГЭДЭД ЗОРИУЛСАН ЦАХИМААР НИЙГМИЙН ДААТГАЛД САЙН ДУРЫН ТӨРӨЛД ДААТГУУЛАХ ҮЙЛЧИЛГЭЭ

Авилгын эсрэг хамтдаа нэгдье

МЭНДЧИЛГЭЭ

     Сайн байцгаана уу

     


ЗАВХАН АЙМГИЙН НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХЭЛТСИЙН ДАРГА Ш.МЯНГАНБАЯР      

ХЭТИЙН ЗОРИЛГО

     Манай байгууллага 2030 он гэхэд бүх нийтийн насан туршийн нийгмийн баталгааг хангахуйц чадамжтай, нийгмийн даатгалын цогц үйлчилгээ бүхий ДААТГАГЧ болно.

ЭРХЭМ ЗОРИЛГО

     Бид ДААТГУУЛАГЧИЙНХАА итгэл найдвар, сэтгэл ханамжаар үнэлэгдэх нийгмийн даатгалын үйлчилгээг хүргэнэ.

ЧАНАРЫН БОДЛОГО

     Нийгмийн даатгалын байгууллага нь өсөн дэвших эрмэлзэлтэй мэргэшсэн, чадварлаг, ёс зүйтэй хүний нөөцөд түшиглэн үйл ажиллагаа цаг үргэлжид сайжруулан, түншлэл хамтын ажиллагааг дэмжин, харилцан үр ашигтай хамтран ажиллаж, сайн засаглалыг хэрэгжүүлэн хэрэгцээ шаардлагад нийцсэн чанартай үйлчилгээг ДААТГУУЛАГЧДАД хүргэнэ.