2020 он “Нэг бүртгэл-Нэг хяналт”      

    • Асуулт : Нийгмийн даатгалын талаар
    • Хариулт : Ирээдүйд учирч болох гэнэтийн эрсдлээс хамгаалах
ХАНДАЛТ
Өнөөдөр |57
Энэ 7 хоногт |800
Энэ сард |1377
Энэ жил |1377
2020 онд |25891

      2020-11-03   01:24:26   22   0
  E-NDAATGAL ЦАХИМ ХӨТӨЛБӨР” сургалт эхэллээ
“E-NDAATGAL цахим хөтөлбөр” сургалтын нэгдүгээр шат өнөөдөр /2020.11.03/ Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд эхэллээ.

Нийгмийн даатгалын байгууллага нь цахим үйлчилгээг хөгжүүлж, иргэд даатгуулагчдад шуурхай, чирэгдэлгүй үйлчлэх зорилгоор 60 гаруй програм хангамжийг хэрэглээнд ашиглаж байгаагийн дотор гар утасны аппликэйшн, цахим архив, сайн дурын даатгалын цахим систем зэрэг багтаж байгаа юм.

Өнөөдрийн сургалтаар дээрх системүүдийн талаар нэг мөр ойлголт өгч, системийн ашиглалттай холбоотой нэгжүүдэд тулгамдаж байгаа асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэх зорилготой.

Сургалтын үйл ажиллагааг Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Д.Зоригт нээж “Засгийн газар болон агентлагийн түвшинд олон шинэ санаачилга, үйлчилгээний сайжруулалт, бодлогын өөрчлөлт хийж байгаа ч эцсийн үр дүнг даатгуулагчийн сэтгэл ханамж илэрхийлнэ. Иймд өдөр бүр иргэдтэй ойр ажиллаж байгаа байцаагч, ажилтнууд нэгдсэн ойлголт, мэдлэгтэй байх нь чухал” гэдгийг онцоллоо.

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Ариунзаяа хэлсэн үгэндээ “Төрийн албан хаагч бол төрийн нүүр царай юм. Иргэн авах ёстой үйлчилгээгээ авахын тулд хүнд сурталтай нүүр тулах ёсгүй. Иймд харилцаа, хандлагаа сайжруулж, иргэн бүрт сэтгэлээсээ үйлчлэх шаардлагатай” гэсэн юм.

Тус сургалтад Нийгмийн даатгалын ерөнхий газрын удирдлагууд, дүүргүүдийн нийгмийн даатгалын хэлтсийн дарга, үйлчилгээний тасгийн дарга, тэтгэвэр, тэтгэмж, орлого шимтгэл, хяналт шалгалт, сайн дурын даатгалын байцаагч нар, сургалт хариуцсан мэргэжилтнүүд болон архивын ажилтнууд нийт 100 албан хаагч оролцож байна.
СЭДЭВ : Үйл ажиллагааны мэдээ

ТАНЫ ТУСЛАХ
ХИЛИЙН ЧАНАДАД ОРШИН СУУГАА МОНГОЛ УЛСЫН ИРГЭДЭД ЗОРИУЛСАН ЦАХИМААР НИЙГМИЙН ДААТГАЛД САЙН ДУРЫН ТӨРӨЛД ДААТГУУЛАХ ҮЙЛЧИЛГЭЭ

Авилгын эсрэг хамтдаа нэгдье

МЭНДЧИЛГЭЭ

     Сайн байцгаана уу

     


ЗАВХАН АЙМГИЙН НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХЭЛТСИЙН ДАРГА Ш.МЯНГАНБАЯР      

ХЭТИЙН ЗОРИЛГО

     Манай байгууллага 2030 он гэхэд бүх нийтийн насан туршийн нийгмийн баталгааг хангахуйц чадамжтай, нийгмийн даатгалын цогц үйлчилгээ бүхий ДААТГАГЧ болно.

ЭРХЭМ ЗОРИЛГО

     Бид ДААТГУУЛАГЧИЙНХАА итгэл найдвар, сэтгэл ханамжаар үнэлэгдэх нийгмийн даатгалын үйлчилгээг хүргэнэ.

ЧАНАРЫН БОДЛОГО

     Нийгмийн даатгалын байгууллага нь өсөн дэвших эрмэлзэлтэй мэргэшсэн, чадварлаг, ёс зүйтэй хүний нөөцөд түшиглэн үйл ажиллагаа цаг үргэлжид сайжруулан, түншлэл хамтын ажиллагааг дэмжин, харилцан үр ашигтай хамтран ажиллаж, сайн засаглалыг хэрэгжүүлэн хэрэгцээ шаардлагад нийцсэн чанартай үйлчилгээг ДААТГУУЛАГЧДАД хүргэнэ.