2020 он “Нэг бүртгэл-Нэг хяналт”      

      2020-11-01   01:25:00   61   0
  Сайн дурын нийгмийн даатгалд гар утаснаасаа хамрагдаарай
Нийгмийн даатгалын салбарыг үе шаттай цахимжуулах ажлын хүрээнд сайн дурын даатгалын үйлчилгээг гар утсаараа авах боломжийг бүрдүүллээ.

Тодруулбал, даатгуулагч шинээр сайн дурын даатгалын гэрээ байгуулах, сунгах, шилжилт хөдөлгөөнөө бүртгүүлэх, шимтгэлийн төлбөрөө төлөхийн тулд заавал нийгмийн даатгалын хэлтэс, банкны салбар дээр дугаарлах шаардлагагүй боллоо.

Үүний тулд та гар утсандаа “Нийгмийн даатгал” аппликэйшнийг суулгаарай.

Ингэснээр дээрх үйлчилгээнүүдийг орон зай, цаг хугацааны хамааралгүй авахаас гадна шимтгэл төлөлтөө гар утаснаасаа хянах боломжтой.

Түүнчлэн шимтгэл төлөх, гэрээ шинэчлэх хугацааны мэдэгдэл, алдангийн тооцоолол зэрэг хэрэгцээт мэдэгдэл, сануулгыг тухай бүр даатгуулагчид илгээх автомат горимтой. Энэ нь хугацаа хэтрүүлсэн алдангийн төлбөрөө мэдэхийн тулд утсаар лавлах, гэрээгээ сунгаж амжилгүй шимтгэл төлөлт тасрах зэрэг асуудлуудыг шийдэж байгаа юм.

Мөн сайн дурын даатгалын цахим системийг гадаадад байгаа иргэд ашиглахад хялбар болгох зорилгоор тэдний түгээмэл ашигладаг системтэй холбож эхэллээ. Эхний ээлжид “Sendly” аппликэйшнтэй хамтарч, АНУ-ын 33 мужаас иргэд сайн дурын даатгалын шимтгэлээ цахимаар төлөх нөхцөлийг бүрдүүлээд байна.

Даатгуулагч та сайн дурын даатгалд цахимаар хамрагдаж цаг, зардлаа хэмнээрэй. Үйлчилгээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 7777-1289 утас болон “Нийгмийн даатгалын мэдээлэл зөвлөгөө” пэйж хуудсаар авах боломжтой.
СЭДЭВ : Үйл ажиллагааны мэдээ

ТАНЫ ТУСЛАХ
ХИЛИЙН ЧАНАДАД ОРШИН СУУГАА МОНГОЛ УЛСЫН ИРГЭДЭД ЗОРИУЛСАН ЦАХИМААР НИЙГМИЙН ДААТГАЛД САЙН ДУРЫН ТӨРӨЛД ДААТГУУЛАХ ҮЙЛЧИЛГЭЭ

Авилгын эсрэг хамтдаа нэгдье

МЭНДЧИЛГЭЭ

     Сайн байцгаана уу

     


ЗАВХАН АЙМГИЙН НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХЭЛТСИЙН ДАРГА Ш.МЯНГАНБАЯР      

ХЭТИЙН ЗОРИЛГО

     Манай байгууллага 2030 он гэхэд бүх нийтийн насан туршийн нийгмийн баталгааг хангахуйц чадамжтай, нийгмийн даатгалын цогц үйлчилгээ бүхий ДААТГАГЧ болно.

ЭРХЭМ ЗОРИЛГО

     Бид ДААТГУУЛАГЧИЙНХАА итгэл найдвар, сэтгэл ханамжаар үнэлэгдэх нийгмийн даатгалын үйлчилгээг хүргэнэ.

ЧАНАРЫН БОДЛОГО

     Нийгмийн даатгалын байгууллага нь өсөн дэвших эрмэлзэлтэй мэргэшсэн, чадварлаг, ёс зүйтэй хүний нөөцөд түшиглэн үйл ажиллагаа цаг үргэлжид сайжруулан, түншлэл хамтын ажиллагааг дэмжин, харилцан үр ашигтай хамтран ажиллаж, сайн засаглалыг хэрэгжүүлэн хэрэгцээ шаардлагад нийцсэн чанартай үйлчилгээг ДААТГУУЛАГЧДАД хүргэнэ.