2020 он “Нэг бүртгэл-Нэг хяналт”      

      2016-05-05   16:28:55   509   0
  АЖИЛЛАСАН ЖИЛ, ТЭТГЭВРИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛИЙГ НӨХӨН ТООЦОХ ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР
МУ-ын их хурлын 2012 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр баталсан Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн тооцох тухай хууль, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын 2012 оны А/57 дугаар тушаалаар ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн тооцуулах иргэний шимтгэл нөхөн төлөх журмыг хэрэгжүүлж 1995-2000 онуудад ажилласан жилээ нөхөн тооцуулахаар хүсэлт гаргасан болон БНМАУ-ын АИХ-ын тэргүүлэгчдийн 1989 оны 198, 199 дүгээр зарлигийн дагуу 1990 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1997 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл нөхөн олговрын тэтгэвэрт гарсан иргэд мөн хөнгөлөлттэй нөхцлөөр 1991-1994 онуудад тэтгэвэр тогтоолгосон иргэдийн 1990-2000 онуудад тасарсан ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж уг хуулинд хамруулан бүртгэсэн.

Зорилго: Өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар ажиллаагүй хугацааг нөхөн тооцож, тэдний нийгмийн баталгааг хангах.

АЖИЛЛАСАН ЖИЛ, ТЭТГЭВРИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛИЙГ НӨХӨН ТООЦОХ ТУХАЙ ХУУЛИНД АЙМГИЙН ХЭМЖЭЭНД 18.1 МЯНГАН ХҮН НӨХӨН ТООЦУУЛЛАА.

Ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулинд хамрагдсан иргэдээс 1438 хүн шинээр, 3091 хүн тэтгэврээ өөрчлөн тогтоолгосон.
Мөн нийгмийн халамжийн сангаас тэтгэвэр авч байсан 567 хүн нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр тогтоолгон авч байна.
Ажилласан жилээ нөхөн тооцуулсан боловч шимтгэлээ төлж чадахгүй байгаа иргэд байна. Эдгээр иргэдийн шимтгэлийг төлүүлэх талаар нийтийг хамарсан ажлын төсөл бичүүлж ажлын хөлснөөс нь төлүүлэхээр Хөдөлмөрийн хэлтэстэй хамтран ажиллаж байна.
СЭДЭВ : Үйл ажиллагааны мэдээ

ТАНЫ ТУСЛАХ
ХИЛИЙН ЧАНАДАД ОРШИН СУУГАА МОНГОЛ УЛСЫН ИРГЭДЭД ЗОРИУЛСАН ЦАХИМААР НИЙГМИЙН ДААТГАЛД САЙН ДУРЫН ТӨРӨЛД ДААТГУУЛАХ ҮЙЛЧИЛГЭЭ

Авилгын эсрэг хамтдаа нэгдье

МЭНДЧИЛГЭЭ

     Сайн байцгаана уу

     


ЗАВХАН АЙМГИЙН НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХЭЛТСИЙН ДАРГА Ш.МЯНГАНБАЯР      

ХЭТИЙН ЗОРИЛГО

     Манай байгууллага 2030 он гэхэд бүх нийтийн насан туршийн нийгмийн баталгааг хангахуйц чадамжтай, нийгмийн даатгалын цогц үйлчилгээ бүхий ДААТГАГЧ болно.

ЭРХЭМ ЗОРИЛГО

     Бид ДААТГУУЛАГЧИЙНХАА итгэл найдвар, сэтгэл ханамжаар үнэлэгдэх нийгмийн даатгалын үйлчилгээг хүргэнэ.

ЧАНАРЫН БОДЛОГО

     Нийгмийн даатгалын байгууллага нь өсөн дэвших эрмэлзэлтэй мэргэшсэн, чадварлаг, ёс зүйтэй хүний нөөцөд түшиглэн үйл ажиллагаа цаг үргэлжид сайжруулан, түншлэл хамтын ажиллагааг дэмжин, харилцан үр ашигтай хамтран ажиллаж, сайн засаглалыг хэрэгжүүлэн хэрэгцээ шаардлагад нийцсэн чанартай үйлчилгээг ДААТГУУЛАГЧДАД хүргэнэ.