2020 он “Нэг бүртгэл-Нэг хяналт”      

      2021-02-25   09:01:58   1023   0
  2021 онд аж ахуйн нэгж байгууллага, даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх хувь хэмжээ, шинээр хэрэгжүүлэх ажлын чиглэл
2021 ОНД АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГА, ДААТГУУЛАГЧИЙН
НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛ ТӨЛӨХ ХУВЬ ХЭМЖЭЭ,
ШИНЭЭР ХЭРЭГЖҮҮЛЭХ АЖЛЫН ЧИГЛЭЛ

Нийгмийн даатгалын тухай, Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай, Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуулиудад орсон өөрчлөлтүүдийг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөх, хэрэгжүүлэх чиглэлийг хүргүүлж байна. Үүнд:

Ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэлийн хувь, хэмжээний талаар:
1.1. Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар “Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ажил олгогчийн хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос төлөх тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ …. 2021 оноос эхлэн тус бүр 9.5 хувь байна” гэж заасны дагуу 2021 онд ажил олгогч болон албан журмын даатгуулагч тэтгэврийн даатгалд тус бүр 9.5 хувиар тооцож шимтгэл төлнө. /Тэтгэврийн даатгалын сангаас бусад санд төлөх хувь 2020 онтой адил/

Иймд 2021 оны 1 дүгээр сараас эхлэн ажил олгогч нийгмийн даатгалын таван төрөлд нийт хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос үйл ажиллагааны чиглэлээсээ хамааран 13.5, 14.5, 15.5 хувиар, албан журмын даатгуулагч 12.5 хувиар төлнө.

1.2.Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуулийн дагуу 2020 оны 4 дүгээр сарын 1-нээс 10 дугаар сарын 1-нийг хүртэл хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөгдсөн, мөн оны 10 дугаар сарын 1-нээс 12 дугаар сарын 31-нийг дуустал хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлийн хөнгөлөлтөд хамрагдсан аж ахуйн нэгж, байгууллага болон түүнд ажиллаж байгаа Монгол Улсын иргэн даатгуулагч нь 2021 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 7 дугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд төлөх тэтгэмжийн, ажилгүйдлийн, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлээс бүрэн, тэтгэврийн даатгалын шимтгэлийн ажил олгогчийн болон даатгуулагчийн төлөх 1.0 хувиас тус тус чөлөөлөгдөж, тэтгэврийн даатгалын шимтгэлийг ажил олгогч, даатгуулагч тус бүр 8.5 хувиар тооцон төлнө.

Харин 2021 оны 7 дугаар сарын 1-ээс эхлэн эдгээр ажил олгогч, даатгуулагч нийгмийн даатгалын шимтгэлийг энэ зөвлөмжийн 1.1-д заасан хувь хэмжээгээр тооцон төлнө.

1.3. Нийгмийн даатгалын шимтгэлийн хөнгөлөлтөд хамрагдах аж ахуйн нэгж, байгууллагаас төлөх шимтгэлийн хэмжээг тухайн сарын хөдөлмөрийн хөлсний сангаас тэтгэврийн даатгалд ажил олгогч, даатгуулагч тус бүр 8.5, нийтдээ 17.0 хувиар, чөлөөлөгдөх шимтгэлийн хэмжээг ажил олгогч 3.0-5.0 хувь (тэтгэврийн даатгалын 1.0, тэтгэмжийн даатгалын 1.0, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын 0.8-2.8, ажилгүйдлийн даатгалын 0.2 хувь)-аар, даатгуулагч 4.5 хувь (тэтгэврийн даатгалын 3.5, тэтгэмжийн даатгалын 0.8, ажилгүйдлийн даатгалын 0.2 хувь)-аар тооцно.

1.4. Нийгмийн даатгалын шимтгэлийн хөнгөлөлтөд хамрагдах аж ахуйн нэгж, байгууллага нь эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг ажил олгогч 2.0, даатгуулагч 2.0, нийтдээ 4.0 хувиар тооцон төлнө.

1.5. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлд заасны дагуу даатгуулагчийн шимтгэл төлснөөр тооцогдох хугацаанд зөвхөн ажил олгогчоос шимтгэлийг нь хариуцан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс төлөх тохиолдолд тэтгэврийн даатгалд 8.5 хувиар тооцон төлүүлж, чөлөөлөгдөх шимтгэлийг 2.0 хувь (тэтгэврийн даатгалын 1.0, тэтгэмжийн даатгалын 1.0 хувь)-аар, 1 сараас дээш хугацаагаар тэтгэмж авсан хугацаанд тэтгэврийн даатгалд 8.5 хувиар тооцон төлүүлж, чөлөөлөгдөх шимтгэлийг 3.0-5.0 хувь (тэтгэврийн даатгалын 1.0, тэтгэмжийн даатгалын 1.0, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын 0.8-2.8, ажилгүйдлийн даатгалын 0.2 хувь)-аар тооцно.

“Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэгжүүлэх, журмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” хуулийн дагуу 2021 оноос тэтгэврийн даатгалын шимтгэл 9.5% хувь болсон. Ажил олгогчийн үйл ажиллагааны чиглэлээс хамаарч 13.5, 14.5, 15.5 хувиар, албан журмын даатгуулагч 12.5 хувиар, сайн дурын даатгуулагч 14.5 хувиар тус тус шимтгэл төлнө. 2021 онд нийгмийн даатгалын шимтгэлээс төлөх, чөлөөлөх хувь, хэмжээг хүснэгтээр харуулав.

1.7. Тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ нэмэгдсэнтэй холбоотойгоор албан журмын даатгуулагчийн сард төлөх шимтгэлийн дээд хэмжээ 525 000 төгрөг (4 200 000 өгрөг*12.5%) байна.

1.8. Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлд заасны дагуу 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс өмнө нийгмийн даатгалын байгууллагад шимтгэл төлөгчөөр бүртгүүлсэн аж ахуйн нэгж, байгууллага, албан журмын болон сайн дурын даатгуулагч нийгмийн даатгалын шимтгэлийн чөлөөлөлт, хөнгөлөлтөд хамрагдаж байгаа тул 2021 онд шинээр бүртгүүлсэн ажил олгогч, албан журмын даатгуулагч нь энэ зөвлөмжийн 1.2.4-д заасан хувь хэмжээгээр нийгмийн даатгалын шимтгэл төлнө.

Нийгмийн даатгалын байгууллагын анхан шатны шинэ маягт хөтлөх талаар
Сангийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хамтарсан “Маягт, журам батлах тухай” 246/А/245 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан “Нийгмийн даатгалын сангийн анхан шатны бүртгэлийн маягт хөтлөх журам”-д орсон өөрчлөлтийг хэрэгжүүлэхэд дараах зөвлөмжийг баримтлана уу. Үүнд:

2.1. 2021 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн нийгмийн даатгалд албан журмаар болон сайн дураар шинээр даатгуулсан даатгуулагчид QR код бүхий нийгмийн даатгалын цахим дэвтрийг батлагдсан Б-НД-1 маягтын дагуу шинээр олгож цахим хэлбэрээр болон цаасаар хэвлэн авах боломжийг бүрдүүлэх ажил хэрэгжих тул олгож байсан НД-1 маягт буюу нийгмийн даатгалын дэвтрийг шинээр нээж, хөтлөхгүй. Өөрөөр хэлбэл анх удаа ажил, хөдөлмөр эрхэлсэн болон шинээр сайн дураар даатгуулсан даатгуулагчид хуучин нийгмийн даатгалын дэвтрийг нээж олгохгүй.

2.2. Нийгмийн даатгалын шимтгэлийн цахим системийн ажил олгогчийн шимтгэл төлөх хэсэгт тухайн ажил олгогчийн хүний нөөц хариуцсан ажилтан шинээр ажилд орсон ажилтны мэдээллийг бүртгэхэд зориулсан “ажилтны мэдээллийг бүртгэх цэс” ажиллуулна. Энэхүү цэсэд шинээр ажилд орсон даатгуулагчийн мэдээллийг тусгах боломжийг бүрдүүлнэ.

2.3. Ажил олгогчийн хүний нөөц хариуцсан ажилтан тухайн ажилтны регистрийн дугаарыг оруулахад иргэний бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас шууд татагдан, албан тушаалын ангиллыг үндэсний ажил мэргэжийн ангилал ба тодорхойлолтод нийцүүлэн сонгож, даатгуулагчийн холбоо барих утасны дугаар, цахим шуудангийн хаяг, тухайн ажилтны ажилд орсон огноо, тушаалын дугаар, ажпаас чөлөөлөгдсөн огноо, тушаалын дугаарыг үнэн зөв оруулах үүрэг хүлээнэ. Хэрэв даатгуулагч хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлийн ажлын байранд ажиллах бол холбогдох тушаалыг заавал хавсаргана. Даатгуулагчийн эдгээр мэдээллийг цэсэд бүрэн оруулсны дараа тухайн ажил олгогчийн тухайн сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан нь нийгмийн даатгалын байгууллагад илгээгдэнэ.

2.4 Ажил олгогчийн тухайн сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг хүлээн авч баталгаажуулахад шинээр бүртгэгдсэн даатгуулагчийн нийгмийн даатгалын цахим дэвтэр үүсэх ба даатгуулагч “Нийгмийн даатгал” аппликейшн, даатгуулагчид зориулсан вэб програмаар авах ба энэ талаар “танд мэдээлэл ирсэн байна” гэсэн мэдэгдэл (notification) хүргүүлнэ.

2.5 Даатгуулагчийн үндсэн ажлаас гадуур ажил, хөдөлмөр давхар эрхэлж буй ажил олгогчийн хүний нөөцийн ажилтан журмын 2.1.4-т заасан мэдээлийг нэмж сонгон оруулна.

2.6. Журмын 2.1.3-ын а-д заасан даатгуулагчийн үндсэн мэдээлэл нь өөрчлөгдсөн тохиолдолд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2018 оны А/99 дүгээр тушаалаар баталсан “Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан хүлээн авах, хянах, баталгаажуулах журам”-ын 7-д заасны дагуу албан журмын даатгуулагчийн хувьд ажил олгогчийн холбогдох хүсэлтийн дагуу, сайн дурын даатгуулагчийн хувьд өөрийнх нь хүсэлтийн дагуу нийгмийн даатгалын хэлтэс тус тус, журмын 2.1.6-д заасан бусад мэдээллийг өөрчлөгдөх бүрт тухайн ажил олгогчийн хүний нөөц хариуцсан ажилтан холбогдох мэдээллийг шинэчлэн өөрчилнө.

2.6 2021 оны 01 сарын 01-нээс өмнө нь олгогдсон нийгмийн даатгалын дэвтэр /НД-1/-ийн бичилтийг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болгон даатгуулагчийн хөдөлмөрийг хөлс, түүнтэй адилтгах орлого, төлсөн шимтгэлийн дүн, ажилд орсон тухай тушаал шийдвэрийн бичилтийг ажил олгогч нь бүрэн хийж нийгмийн даатгалын байцаагчаар баталгаажуулан даатгуулагчид акт үйлдэн хүлээлгэн өгч тайлан мэдээг 2021 оны 03 дугаар сарын 01-ний дотор нийгмийн даатгалын хэлтэст ирүүлнэ.

Сайн дурын даатгуулагчийн нийгмийн даатгалын дэвтэрт 2020 оныг дуусталх өөрөө мэдүүлсэн орлого, төлсөн шимтгэл, гэрээ байгуулсан хэлтэс, огноо, гэрээний дугаар зэргийг бүрэн бичиж даатгуулагчид хүлээлгэн өгнө…………………..-д ажиллаж буй даатгуулагчийн …….. оны …-р сарын нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалтын З-НД-8 маягтад тусгасан даатгуулагчийн төрөл, кодыг Сангийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын хамтарсан 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн “Маягт, журам батлах тухай” 246/А/245 дугаар тушаалын хоёрдугаар хавсралтаар баталсан тул журмын 2.26.9-д зааснаар шинэчлэн батлагдсан даатгуулагчийн төрөл, шимтгэлийн хувь хэмжээний талаар болон даатгуулагчийн ажил мэргэжпийг тодорхойлохдоо ҮАМАТ-08 хувилбарыг, ажил олгогчийн үйл ажиллагааг тодорхойлохдоо “Эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны олон улсын стандарт ангилал” 131С-0.4-ийг ашиглах боломтойг анхаарна уу.

Жич: Дээрх зөвлөмжтэй холбогдуулан Сангийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын хамтарсан 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн “Маягт, журам батлах тухай” 246/А/245 дугаар тушаалын хоёрдугаар хавсралтаар баталсан тул журмыг Нийгмийн даатгалын хэлтсийн албан ёсны цахим хуудас www.ndaatgal.gs.gov.mn болон хэлтсийн фейсбүүк пейж хуудаснаас татан авч ашиглана уу.

Нийгмийн даатгалын сангаас олгох өндөр насны тэтгэврийн талаар:
3.1 Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан болзол, нөхцөлөөр 2021 онд нийгмийн даатгалы шимтгэлийг 21 жил ба түүнээс дээш хугацаанд төлсөн эрэгтэй 60 нас, эмэгтэй 55 нас хүрсэн даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтооно.

Санамж1: Нийгмийн даатгалын шимтгэлийг 25 жил төлсөн, 1961 оны 3 дугаар сарын 22-нд төрсөн эрэгтэй даатгуулагч 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдөр буюу 60 нас хүрээд өөрийн хүсэлтээр өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно. (2021 онд тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн байвал зохих хугацаа 21 жилийг хангасан байна.)

3.2. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан болзол, нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох иргэн 2021 онд тэтгэвэрийн даатгалын шимтгэл төлсөн байвал зохих доод хугацаа (21 жил)-г хангаагүй буюу 10-20 жил 11 сар шимтгэл төлсөн тохиолдолд төрсөн ондоо харгалзах насанд хүрч тэтгэвэр тогтоолгоно. Өндөр насны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгох даатгуулагч мөн төрсөн ондоо харгалзах тэтгэврийн насанд хүрсэн байна.

3.3. Өндөр насны тэтгэврийн болзол, нөхцөл (20 жил 9 сар ба түүнээс дээш жил, 60/55 нас, 20 жил 9 сар хүртэл 60 нас 9 сар/55 нас 9 сар)-ийг 2020 онд хангасан боловч тэтгэвэр тогтоолгох өргөдлөө 2021 онд гаргасан даатгуулагчид 2020 онд хангасан болзол, нөхцөлөөр нь тэтгэвэр тогтооно.

Санамж 2: Нийгмийн даатгалын шимтгэлийг 18 жил төлсөн, 1960 оны 6 дугаар сарын 1-нд төрсөн эрэгтэй даатгуулагч 2021 оны 3 дугаар сарын 1-ний өдөр 60 нас 9 сартайдаа өндөр насны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгож болно.

Санамж 3: Нийгмийн даатгалын шимтгэлийг 15 жил төлсөн, 1965 оны 10 дугаар сарын 1-нд төрсөн эмэгтэй даатгуулагч 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдөр 55 нас 9 сартайдаа өндөр насны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгож болно.

Санамж 4: Нийгмийн даатгалын шимтгэлийг 20 жил 8 сар төлсөн, 1960 оны 5 дугаар сарын 22-нд төрсөн эрэгтэй даатгуулагч 2021 оны 2 дугаар сарын 22-ны өдөр буюу 60 нас 9 сартайдаа өндөр насны тэтгэвэр тогтоолгоно. (2020 онд тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн байвал зохих хугацаа 20 жил 9 сарыг хангаагүй тул)

Дээрхи хуулийн өөрчлөлт, шинээр хэрэгжиж буй заавар журмыг 2021 оны 01 дүгээр сарын 01-нээс хэрэгжүүлэн ажиллана уу.
СЭДЭВ : Үйл ажиллагааны мэдээ

ТАНЫ ТУСЛАХ
ХИЛИЙН ЧАНАДАД ОРШИН СУУГАА МОНГОЛ УЛСЫН ИРГЭДЭД ЗОРИУЛСАН ЦАХИМААР НИЙГМИЙН ДААТГАЛД САЙН ДУРЫН ТӨРӨЛД ДААТГУУЛАХ ҮЙЛЧИЛГЭЭ

Авилгын эсрэг хамтдаа нэгдье

МЭНДЧИЛГЭЭ

     Сайн байцгаана уу

     


ЗАВХАН АЙМГИЙН НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХЭЛТСИЙН ДАРГА Ш.МЯНГАНБАЯР      

ХЭТИЙН ЗОРИЛГО

     Манай байгууллага 2030 он гэхэд бүх нийтийн насан туршийн нийгмийн баталгааг хангахуйц чадамжтай, нийгмийн даатгалын цогц үйлчилгээ бүхий ДААТГАГЧ болно.

ЭРХЭМ ЗОРИЛГО

     Бид ДААТГУУЛАГЧИЙНХАА итгэл найдвар, сэтгэл ханамжаар үнэлэгдэх нийгмийн даатгалын үйлчилгээг хүргэнэ.

ЧАНАРЫН БОДЛОГО

     Нийгмийн даатгалын байгууллага нь өсөн дэвших эрмэлзэлтэй мэргэшсэн, чадварлаг, ёс зүйтэй хүний нөөцөд түшиглэн үйл ажиллагаа цаг үргэлжид сайжруулан, түншлэл хамтын ажиллагааг дэмжин, харилцан үр ашигтай хамтран ажиллаж, сайн засаглалыг хэрэгжүүлэн хэрэгцээ шаардлагад нийцсэн чанартай үйлчилгээг ДААТГУУЛАГЧДАД хүргэнэ.